Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол ардын намыг (МАН)-ыг тараах найман үндэслэлийг баталгаажуулж, нотлох баримтуудыг өнөөдөр Дээд шүүхэд хүлээлгэн өгсөн. Тэгвэл МАН-аас түүнд хариу шаардлага хүргүүлэв. Тус шаардлагад эрх баригч намыг тараах санаархал нь төрийн эсрэг гэмт хэрэг болохыг анхааруулж, ганц хүний дарангуйлал тогтоох гэсэн оролдлогыг зогсоохыг сануулжээ. Түүнчлэн ард түмний өмч хөрөнгө, байгалийн баялгийг хууль бусаар олж авсан этгээдүүд, хууль хяналтын байгууллага дамжсан гэмт хэрэгтнүүдийг хаацайлахгүй байхыг сануулаад "Төр ард түмнийг холбож, улс төрийн тогтвортой байдал, үндэсний эв нэгдлийг хангах үндсэн үүрэгтэй албан тушаалтан болохыг тань дахин сануулж, хууль бус үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна" гэжээ.