Коронавирусийн халдварын үед өрх гэрийн цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг дараах байдлаар хийнэ
- Аяга, таваг, сав суулгыг зориулалтын шингэнээр угааж, цэвэр усаар сайтар зайлах;
- Хүүхдийн тоглоомыг 2%-ийн содын уусмалаар угааж, цэвэр усаар сайтар зайлах (1 литр бүлээн усанд 20 гр сод хийнэ)
- Хаалганы бариул, унтраалга, компьютер, цонхны тавцан, ширээ сандал гэх мэт өрөө тасалгааны бүх гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодис эсвэл 1 литр усанд 15 мл белизна (таглаагаар 3 удаа) хийж арчиж халдваргүйжүүлэх;
- Цагаан хэрэглэл, хувцас, гар нүүрийн алчуур зэргийг угааж, индүүдэх; - Хана, шал, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний цэвэрлэгээний бодисоор угааж цэвэрлэх
- Ариун цэврийн өрөөний тосгуур, банн, суултуурыг 1 литр усанд 15 мл белизна хийж арчиж халдваргүйжүүлэх
- Ил задгай жорлон, бохирын цооногийг халдваргүйжүүлэх уусмалаар (9400 мл усанд 600 мл белизна) шүрших;
- Гэрээ цэвэрлэсний дараа гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх;- Цэвэрлэгээ хийхдээ ахуйн зориулалтын бээлий өмсөж, маск зүүх, цэвэрлэгээ хийж байх үедээ гараа нүүрэндээ хүргэхгүй байх;
- Агаар сэлгэлтийг тогтмол хийж, дулааны улиралд салхивч цонхыг байнга нээлттэй байлгах;