АН-ын ҮБХ-ны хурлын шийдвэрийн талаар тус намын дэд дарга Ц.Оюундарь, Ч.Отгочулуу, ҮБХ-ны гишүүн О.Магнай нар мэдээлэл хийв. Ерөнхийлөгчийн сонгуульд намуудаас нэр дэвшүүлэх ажиллагаа энэ сарын 30-наас эхлэн гурав хоногийн хугацаатай үргэлжилнэ. Үүний бэлтгэлийг хангаж, АН-аас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан аж. Тус намаас нэр дэвшин, сонгогдсон одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй, ардчиллын үзэл санааны эсрэг ажиллаж байгааг тэд шүүмжиллээ. Тиймээс энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид тавих шаардлагыг өндөрсгөж, хэрэв сонгогдвол намын үзэл санаанд нийцэхгүй үйл ажиллагаа явуулсан тохиолдолд буцаан татах хүртэл арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзжээ. О.Магнай “Манай намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийн эсрэг ямар нэгэн санаачилга болон цаазын ялыг эргэн сэргээх санал гаргахгүй, парламентын засаглалыг хамгаалагч, гуравдагч хөршийн бодлогыг тууштай баримтлагч байх ёстой” гэв
Бэлтгэсэн: Б.Нандин