Манай улсад "Синофарм" үйлдвэрийн "Вероселл" вакцины 300 мянган тунг дөнгөж сая тээвэрлэн буулгажээ. Шөнө дунд дахин 300 мянга буюу нийт 600 мянган тунг маргааш гэхэд манай улсад оруулж ирнэ. Тиймээс 5-рсарын 10 гэхэд нийслэлийн иргэдийг эхний тунд бүрэн хамруулна. Харин зургаадугаар сард нийт иргэдийг 2-р тунд хамруулна хэмээн албаныхан мэдээлж байна. Мөн ирэх долоо хоногт ОХУ-ын вакциныг оруулж ирэх юм. Ташрамд дурдахад, нэг тун вакциныг 15 ам.доллараар худалдан авч буй аж.