Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский онцгой үед цэрэг татлага явуулах тухай хуульд гарын үсэг зуржээ. Энэ тухай ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба мэдээлэв.
Донбасс дахь нөхцөл байдал хурцдаж, Украины хилийн дагуу Орос цэргийн хүчээ төвлөрүүлж байгаа энэ үед шинэ хуулиар зарлангүйгээр бэлтгэл хүчнийг дайчлан нэг өдрийн дотор арми бүрдүүлж болох аж. "Энэ нь <...> хурдацтай өсөн нэмэгдэж буй цэргийн түрэмгийллийн үед Батланхамгаалах хүчний байлдааны чадавхыг хурдан нэмэгдүүлж, үндэсний аюулгүй байдалд гэнэтийн аюул заналхийлэлд цаг тухайд нь хариу өгөх юм " гэж мэдэгдэлд дурджээ.
Энэ хуулийг өмнө нь Дээд радаар 256 гишүүний дэмжлэгээр баталжээ. Хууль албан ёсны хэвлэлд нийтлэгдсэний маргаашнаас хүчин төгөлдөр болох аж. Шинэ хуулийн дагуу, дайчилгаа, цэргийн бүртгэлээс зугтвал эрүүгийн хариуцлагад татах юм байна.
Украинаас тусгаарлаж байгаагаа зарласан Донбассын эсрэг Украин улс 2015 оны дөрөвдүгээр сараас цэргийн ажиллагаа эхлүүлсэн юм. НҮБ –ын мэдээлж буйгаар өнөөдрийг хүртэл зэвсэгт мөргөлдөөн намжихгүй байгаа бөгөөд 13 мянган хүний амь хохироод байгаа аж.