Коронавирусийн халдвар авсан хүмүүсээс сүүлийн 24 цагт 426 нь эдгэрч эмнэлгээс гарчээ. Тодруулбал, 303 хүн эмнэлгээс гарсан бол гэрийн хяналтад байсан 123 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт батлагдсан 26,693 тохиолдлоос 13,772 хүн эдгэрээд байна.
Одоогоор хяналтад 8929 хүн байгаагаас 3789 хүн эмнэлэгт, 5140 хүн гэртээ эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн ажиглалтад хэвээр үлдээх үү, эмнэлэг рүү шилжлүүлэх эсэх нь эргэлзээтэй 3914 иргэн байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн-2,124
- Хүндэвтэр-1,293
- Хүнд-309
- Маш хүнд-63 хүн байна.