КОВАКС хөтөлбөрийн хүрээнд манай улс өчигдөр 50,400 тун АстраЗенека вакциныг хүлээн авсан талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ. Тодруулбал, Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 2-5 дугаар сарын хооронд КОВИД-19 цар тахлын эсрэг вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу манай улс Астразенека вакцины ээлжит 50,400 тунг өчигдөр хүлээн авчээ.
Түүнчлэн БНХАУ-ын Синофарм компаниас verocell вакцин худалдан авах яриа хэлэлцээг идэвхтэй явуулж байгаа бөгөөд 900,000 тун вакциныг ойрын өдрүүдэд тээвэрлэн авчирна гэдгийг тэрээр онцлов.