Цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаатай зэрэгцэн хүүхдүүд өвчлөх нь нэмэгдсээр байна. Улсын хэмжээнд коронавирусийн халдварын нийт 25364 тохиолдол бүртгэгдээд байгаа. Энэ сарын 18-ны мэдээллээр нийт халдвартай хүний 4412 нь 0-18 насныхан буюу хүүхдүүд аж. Нийт халдвар авсан хүүхдүүдийн 88.8 хувь нь Улаанбаатарт, 10.7 хувь нь орон нутагт, 0.5 хувь нь зөөвөрлөгджээ. Мөн 5-9 насны хүүхдүүд хамгийн их халдварт өртжээ.
2021.04.18-ны өдрийн байдлаарх хүүхдийн өвчлөлтэй холбоотой статистик мэдээллийг хүргэж байна.
МОНГОЛ I КОВИД-19 ХАЛДВАР АВСАН ХҮҮХДҮҮДИЙН ТООН МЭДЭЭЛЭЛ