Шинээр хүнээс 1169 халдвар илэрч, нийт халдвар авсан хүний тоо 25364 боллоо. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт 1,039, орон нутагт 129, эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол бүртгэгдэж байна.
Мөн халдварын нэн хүнд хэлбэрээр таван иргэн нас барлаа. Тодруулбал, 71 настай эрэгтэй, 36 настай эрэгтэй, 93 настай эмэгтэй, 83 настай эмэгтэй, 65 настай эрэгтэй нар халдварын нэн хүнд гэсэн оноштойгоор нас баржээ. Ингээд нийт нас барсан хүний тоо 56 болжээ.
Сүүлийн 24 цагт 486 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 13,346 боллоо. Халдварын улмаас 3,658 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2,166
- Хүндэвтэр 1,164
- Хүнд 270
- Маш хүнд 58 хүн байна.