Вакцины эхний тунгаа хийлгэсэн 2304 хүн халдвар авчээ. Эдгээр хүмүүсийн 74 хувь нь вакцин тариулснаас хойш 0-24 хоногт халдвар авсан байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Манай улсад одоогийн байдлаар дөрвөн үйлдвэрлэгчийн гурван өөр төрлийн вакцин бүртгэлтэй байгаа. Ер нь вакцин тариулсан ч халдвараас 70-95 хувь хамгаална. Вакцины хоёр тунг тариулсан ч халдвараас 100 хувь хамгаалагдлаа гэж бодох хэрэггүй. Тиймээс вакцины хоёр дахь тунг тариулсан ч амны хаалт зүүхгүй гэж ойлгож болохгүй. Ямар ч тохиолдолд амны хаалт зүүж, гараа угааж, зай барих шинэ амьдралын хэв маягт дадах хэрэгтэй" гэдгийг онцлон хэлэв