Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон коронавирусийн цартахлын эсрэг авсан хязгаарлалтыг зөөлрүүлсний дараа бааранд орж анхны аяга шар айргаа хоосолжээ. Энэ тухай РИА Новости Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гэрэл зургуудаас иш татан мэдээлэв.
Ерөнхий сайд хөл хорио сулларсныг дөрөвдүгээр сарын 2-нд тэмдэглэх гэж байсан боловч хунтайж Филиппийг нас барсантай холбооотой гашуудал түүний төлөвлөгөөг хэд хоногоор хойшлуулжээ. Борис Жонсон Бирмингем хотод ажлын айлчлах хийх үеэрээ тус хотын дарга Энди Стритийн хамт бааранд сууж байгаад ийнхүү папарацциудын дуранд өртжээ.
Сөрөг хүчний Их Британийн Хөдөлмөрийн намын дарга Сайрус Стармер мөн л хязгаарлалтыг зөөлрүүлсэн тул нэг аяга шар айраг уухаар зэхжээ. Гэтэл Бат хотын “Равен” баарны эзэн улстөрчийг цар тахлын үеэр идэвхгүй байсан гэж шүүмжилээд дотогш нь оруулаагүй байна.
4-р сарын 12-нд Их Британид COVID-19-ийн цартахлын эсэрг хязгаарлалтын дэглэмийг зөөлрүүлэх хоёр дахь үе шат хэгжиж эхлэн зоогийн газар, биеийн тамирын танхимууд, чухал шаардлагатай бус барааны дэлгүүрүүдийн үүд хаалга нээгджээ.