Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн МАН-ыг тараах захирамж, мэдэгдэлд МАН-ын Удирдах зөвлөлөөс хариу мэдэгдэл гаргалаа. МАН-ын үзэж буйгаар Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Эрүүгийн хууль зэрэг 10 гаруй хууль тогтоомжийг зөрчиж байгаа гэнэ. Тиймээс МАН-ынхан аливаа улс төрийн намыг тараах замаар парламентын ардчилсан тогтолцоог бусниулан, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдаж, дарангуйлал тогтоох гэсэн Ерөнхийлөгчийн үйлдлийн эсрэг нэгдэхийг улс төрийн бусад намд уриаллаа. Мөн иргэдэд хандаж, цар тахлын үед аливаа өдөөн хатгасан хууль бус зүйлд оролцохгүй байхыг хүсэв.