Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын ажилтнаас коронавирусийн халдвар илэрсэн байна. Тиймээс тус газраас мэдэгдэл гаргаж, үйл ажиллагаагаа түр зогсоох шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, Төв аймаг дахь шүүхийн Тамгын газраас өнөөдрөөс /2021.04.19/ дөрөв хоногийн хугацаанд үйл ажиллагаагаа зогоохоор болсон талаар мэдээллээ.