Манай улсад халдвар бүртгэгдсэнээс хойш 22884 хүнээс халдвар илэрч, эдгээрийн 4412 хүүхэд байна. Өөрөөр хэлбэл, нийт халдвар авсан хүмүүсийн 22 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж буй. Эдгээрийг насаар ангилаж үзвэл:
- 0-4 насны хүүхэд 23,4 хувь
- 5-9 насны хүүхэд 31,9 хувь
- 10-14 насны хүүхэд 32,7 хувь
- 15-18 насны хүүхэд 14 хувийг тус тус эзэлж байна.
Энэ талаар ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Хүүхдүүдийн биеийн байдал хүндэрсэн тохиолдол харьцангуй бага ч тэд вакцин хийлгээгүй учраас хүндрэх магадлалтай. Хэрэв биеийн байдал хүндэрвэл амьсгалын зам, бөөр, зарим тохиолдолд мэдрэлийн эд эсийг гэмтээх эрсдэлтэй байдаг. Ер нь өвчин нь эдгэрсний дараа ядрах, үс унах тохиолдол бий. Тиймээс коронавирусийн халдварыг зүгээр нэг энгийн томуу хэмээн тайвширч болохгүй гэдгийг хүн болгон анхаарах хэрэгтэй" гэв.