Дөрөвдүгээр сарын 21-нд 54000 Астразенека вакцин ирнэ гэж Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан мэдээллээ.
Тэрбээр, "AstraZeneca вакцинаар эмч, онцгой байдал, цагдаагийн алба хаагч зэрэг хариу арга хэмжээний багт ажиллаж буй иргэдийг дархлаажуулсан юм. Эдгээр иргэний вакцины хоёр дахь тунг хийх хугацаа буюу 56 дахь хоног өнөөдөр таарч байна. Иймд вакцины хоёр дахь тунг хийж эхэлсэн.
Мөн нэг зүйлийг анхааруулж хэлэхэд цар тахлын үед бүх эмнэлэг, эмнэлгийн ажилтнууд ачааны хүндийг үүрч буй. Сүүлийн үед цахим орчноос ХӨСҮТ-рүү дайралт ирж ихээхэн ирж байна. Энэ нь эмч, эмнэлгийн ажилтнуудын сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж байна. Бүх ачааллыг үүрч буй эмнэлгийн салбарынхандаа бид урам зориг өгөх хэрэгтэй. Цахимд нийтэлсэн худал мэдээлэлд итгэхгүй байхыг уриалж байна” гэдгийг онцлон хэлэв.