Коронавирусийн халдварын нэн хүнд оноштой таван иргэн нас барлаа. Тодруулбал, 75 настай эмэгтэй, 55 настай эмэгтэй, 34 настай эрэгтэй, 57 настай эрэгтэй, 61 настай эрэгтэй нар биеийн байдал нь хүндэрч халдварын улмаас нас барсан байна. Нас барсан таван хүний дөрөв нь нийслэлд, нэг нь Завхан аймагт эмчилгээ хийлгэж байсан гэдгийг ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ. Ингээд уг халдварын улмаас нас барсан хүний тоо 49 болж байна.