Завханы Тосонцэнгэл суманд такси үйлчилгээнд явдаг иргэнээс коронавирус илэрчээ. Халдвар яг хаанаас авсан нь тодорхойгүй бөгөөд өнөөдөр тус суманд хатуу хөл тогтоож, халдварыг хумихаар аймаг, сумын мэргэжлийн байгууллагууд ажиллаж эхэлжээ. Халдвар авсан гэр бүлийн хоёр иргэний нэг буюу эхнэр нь өнөөдөр 19.30 минутын орчимд өөд болжээ. Халдварын тохиолдол тус суманд нэмэгдэж магадгүй байна.