Сүүлийн 24 цагт 11963 хүнээс шинжилгээ авахад 1340 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 1221, орон нутагт 119 хүн халдвар авсан нь батлагджээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол 21995 боллоо. Мөн хугацаанд 427 хүн эдгэрсэн бол гурван хүн нас барж нийт нас баралтын тоо 44 болсныг ЭМЯ-аас мэдээллээ.