Кубын Коммунист Намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Рауль Кастро Гавана хотод болсон намын 8-р их хурал дээр огцорч байгаагаа мэдэгджээ. Энэ тухай Кубын төрийн “Granma” сонин мэдээлжээ.
"Армийн генерал хэлэхдээ улс орныхоо удирдлагыг олон жилийн туршлагаар хатуужсан, улс үндэсний түүх соёлыг тодорхойлсон хувьсгалын ёс зүйд үнэнч удирдлагын багт хүлээлгэн өгөхдөө таатай байна гэлээ" гэж нийтлэлд тэмдэглэжээ.
Өдгөө 89 настай улстөрч энэ албан тушаалыг 2006 оноос хойш хашиж байгаа юм. Түүний ах Фидель Кастро эрүүл мэндийн шалтгаанаар бүрэн эрхээ түүнд шилжүүлэн өгсөн билээ. 2018 онд Раул Кастро Сайд нарын Зөвлөл, Төрийн зөвлөлийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, түүний оронд Кубын одоогийн Ерөнхийлөгч Мигель Диас-Канел томилогджээ. Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастрогийн дүү Рауль нь 1959 оны хувьсгалаас хойш Кубын цэргийн сайдаар 50 жил ажилласан бөгөөд эрх баригч нам, төрийн тэргүүний албан тушаалд Фиделийг орлож байжээ.