Британийн эмч нар ийнхүү мэдээлсэн байна. Цээж хорсох, дотор муухайрах, бөөлжихгүй ч ходоод, гэдэс базлах нь ихэвчлэн хоол боловсруулах эрхтнүүдийн эмгэг, өвчний үеийн шинж тэмдэг байдаг. Гэхдээ ийм шинж тэмдгүүд, аманд гашуун амтагдах зэрэг нь зүрхний шигдээсийн үед илэрдэг байна. Ингэхдээ шигдээсийн үед дээрх эмгэгүүд удаан хугацааны туршид арилдаггүй бөгөөд цээж хавиар хөндүүрлэх мэт таагүй байдаг. Энэ нь биеийн бусад хэсэгт, жишээлбэл, хүзүү, эрүү, нуруу, гэдэс, гар зэрэгт дамжин “тархдаг”.
Эрдэмтдийн өгүүлснээр, эдгээр зовиур, шинж тэмдэг хэдэн өдрийн турш үргэлжлэх, эсвэл гэнэт илэрдэг. Түүнчлэн ямар ч шалтгаангүйгээр хөлрөх, нойргүйдэх, ядрах зэрэг нь “хөдөлгүүр”-т асуудал байгаагийн шинж гэнэ. Зүрхний шигдээс болсон зарим өвчтөний хувьд гэнэт айж, түгших мэдрэмж төрдөг болохыг судалгааны багийнхан мөн анхааруулжээ.
Бэлтгэсэн: Ж.Хаан