Коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч, өдөрт нас барах хүний тоо нэмэгдэж, халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан эмнэлгүүдийн орны хүрэлцээ багасаж байгаа талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Буянт-Ухаа спорт цогцолборт 400 хүний хэвтэн эмчлүүлэх ор дэлгэж эхэллээ.
Энэ шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сарын 24-ний Засгийн газрын хуралдаанаас баталсан юм. Мөн дараах газруудад ор дэлгэх юм.
- 11 зочид буудалд 932
- Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300
- Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200
- Бөхийн өргөөнд 100 ор тус тус дэлгэхээр бэлдэж байгаа аж.