Уушги орлуулагч ECMO аппарат Нэгдүгээр эмнэлэг дээр нэг, саяхан нэг ирснийг Цэргийн төв эмнэлэгт суурилуулсан байна. Мөн энэ сарын сүүлээр дахиад нэг ECMO аппарат ирэх бөгөөд УГТЭ-т суурилуулахаар төлөвлөж байна гэж ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэлэв.
Тэрбээр үргэжилүүлэн, “Амьсгалын аппарат улсын хэмжээнд хангалттай байгаа ч түүнийг ажиллуулдаг хүний нөөц хомсдолд орж байна. Эрчимт эмчилгээний орны тооноос 2-3 дахин их амьсгалын аппарат бэлдсэн байгаа. Одоогоор эрчимт эмчилгээнд орсон хүмүүс тоног төхөөрөмж дутагдах, хүний нөөц хомсдох зэргээс үүдэн эмнэлгийн тусламж авч чадахгүй болох нөхцөл бүрдээгүй байна. Гэхдээ нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл эрсдэл бий.
Мөн коронавирусийн халдварын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал нэмэгдэж байна. Хүндэвтэр, хүнд, нэн хүнд хүний тоо нэг сарын өмнөхтэй харьцуулахад 28-30 дахин нэмэгдсэн. Энэ нь эмнэлгийн ачааллыг 10-аас дээш хувиар нэмэгдүүлж байна.
Халдвар бүх нийтэд тарчихсан учраас иргэд хаанаас ч халдвар авах өндөр эрсдэлтэй байна. Иймд олон нийт халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөж, шаардлагагүй бол гадуур явахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.