Сүүлийн 24 цагийн дотор 11883 хүнд шинжилгээ хийхэд 1107 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 1020, орон нутагт 84 хүн халдвар авсан нь батлагджээ. Мөн эрүүл мэндийн гурван ажилтан шинээр халдвар авчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол 19672 боллоо. Сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрч, эмнэлгээс гарч нийт 11044 хүн эдгэрээд байна.
Мөн коронавирусийн халдварын улмаас зургаан иргэн нас барж, нийт нас баралт 37 боллоо. Үүнийг задалж хэлбэл, Халдвараар нас барсан зургаан хүний хувьд 34 настай эрэгтэй, 49 настай эрэгтэй, 76 настай эмэгтэй, 64 настай эмэгтэй, 58 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй байна. Тэдний нэг нь Сүхбаатар аймагт хэвтэн эмчлүүлж байхдаа нас баржээ.