“Мед девелопмент” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд нэг удаагийн амны хаалт 50 мянган ширхэгийг Эрүүл мэндийн яаманд хандивлалаа.
“COVID-19” халдварын тархалт нэмэгдэж, шинэ тохиолдлын тоо тогтмол өндөр байгаа энэ үед эрүүл мэндийн салбар бүх нөөц бололцоондоо тулгуурлан ажиллаж буй. Эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчид энэхүү өвчний эсрэг тэмцэж буй энэ цаг үед бага ч гэсэн тус дэм болох үүднээс эдгээр амны хаалтыг хандивлаж байгааг тус компанийн төлөөлөл тодотгов.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, эрүүл мэндийн салбарынхан “COVID-19” халдварыг бууруулах, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Мөн иргэдийн оролцоо ч нэмэгдэж байгааг дурдлаа. Ийм үед манлайлал үзүүлж хандив өргөсөн “Мед девелопмент” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлэв.