Украины Харьков хотын оршин суугч КОВИД-19 өвчнөөр дөрвөн удаа өвчилжээ. Энэ тухай Лхагва гарагт Украины UNIAN сайт мэдээлэв.
Харьков хотын клиникийн эмнэлгт нэгэн өвчтөн эрүүл мэндийн асуудлаас болж коронавирусаар дөрвөн удаа өвчлөн хэвтсэн гэж тус клиникийн эмч ярьжээ. “Өвчтөнд коронавирусийн хавсарсан эмгэгээр дархлаа үүсгээгүй байна” гэж эмч тайлбарласан байна.
4-р сарын 13-нд Украины Эрүүл мэндийн сайд Максим Степанов тус улсад коронавирусийн цартахлын гурав дахь давалгааны оргил үедээ хүрч, байдал аажмаар тогтворжиж байгааг мэдэгдсэн юм.