Коронавирусийн халдвар авсан нь батлагдсан гурван иргэн нас барлаа. Тодруулбал, коронавирусийн халдварын улмаас 69 настай эмэгтэй, 72 настай хоёр хүн нас баржээ. Үүнийг задалж хэлбэл, 69 настай эмэгтэй гуравдугаар сарын 18-нд гадаадаас ирсэн ба гуравдугаар сарын 28-нд ковидын халдвар авсан нь батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад ковид-19-ийн хүнд хэлбэрийн оноштойгоор нас баржээ. Харин 72 настай эрэгтэй халдвар авсан нь гуравдугаар сарын 18-нд батлагдаж ХӨСҮТ-д эмчлүүлж байжээ. Ингээд халдварын улмаас нийт 31 нас бараад байна.
Мөн бусад шалтгаант нэг нас баралт бүртгэгдсэн. Тухайн хүн коронавирусийн халдвартай хэмээн оношлогдсон ч СБД-ийн нэгдсэн эмнэлэгт бөөрний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаад нас барсан байна. Ингээд бусад шалтгаан нас баралт зургаа болжээ.