Сүүлийн 24 цагт 742 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 654, орон нутагт 88 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингээд нийт халдвар авсан хүний тоо 18565 боллоо.
Халдвар авсан 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Ингэснээр халдвар авч, эмчлэгдэж эмнэлгээс гарсан иргэдийн тоо 10638 болов. Харин коронавиусийн халдвартай 2,978 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2,071
- Хүндэвтэр 689
- Хүнд 173
- Маш хүнд 45 хүн байна.