Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх коронавирусийн халдвар авчээ. Тодруулбал, Эхний шинжилгээг дөрөвдүгээр сарын 11-ны өдөр өгөхөд хариу нь сөрөг гарсан аж. Гэтэл өндөр халуурч, бие нь сульдах, цээж хөндүүрч өвдөх гэх мэт халдварын шинж тэмдэг илэрсэн учир дахин өчигдөр шинжилгээ өгч ийнхүү халдвар авсан нь батлагдсан байна. Иймд Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Түүнийг эмчлүүлж байх хугацаанд дүүргийн орлогч нарынх нь нэг ажлын чиг үүргийг гүйцэтгэхээр болжээ.