Коронавирус халдварын улмаас 44, 49 настай хоёр эрэгтэй нас барлаа. Тодруулбал, 49 настай эрэгтэйн хувьд, дөрөвдүгээр сарын 13-ны өдөр онош нь батлагдаж, нас барсан бол 44 настай эрэгтэй Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэж ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.
Манай улсад халдвартай нь батлагдаад нас барсан нийт хүний тоо 34 байгаагаас, 29 хүнийг уг өвчний хүндрэлээр нас барсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Харин таван хүн нь хавсарсан өвчний улмаас нас барсан байна.