Сүүлийн 24 цагийн дотор 1220 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 1208, орон нутагт 114 тохиолдол бүртгэгджээ. Харин тусгай үүргийн онгоцоор ирсэн 10 иргэнээс халдвар илэрч, тусгаарласан гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 17820 боллоо.
Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд 366 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Улмаар халдвар авч, эдгэрсэн хүний тоо 10253 болов.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт халдвар авсан нь тогтоогдсон 2804 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1974 нь хөнгөн, 652 нь хүндэвтэр, 138 нь хүнд, 40 нь маш хүнд гэсэн оноштой эмчлүүлж байна.