Өнөөдрийн 14.00 цагийн байдлаар Улаанбаатар хотод дархлаажуулалтын есөн цэгт 16 багийн 179 эмч, ажилтан ажиллаж, 1009 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш Улаанбаатар хотын хэмжээнд нийт 493126 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.