Хатуу хөл хорионы үед Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчих боломжтой болсон талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.
Тэрбээр "УОК-ын шуурхай хуралд эмч, ажилчдад тулгарч буй бэрхшээлийг танилцуулж шийдвэр гаргууллаа. Өнөөдрөөс Эрүүл мэндийн салбарын ажилчид замын хөдөлгөөнд хувийн унаагаар дугаарын хязгаарлалтгүй оролцож болно" хэмээжээ.