Шинээр 885 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 836, хөдөө, орон нутагт 48, эмнэлгээс гаралтай нэг тохиолдол бүртгэгдээд байна.
Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 16603 боллоо. Халдвар авсан хоёр иргэн нас баржээ. Тодруулбал, 20 настай болон 60 настай хоёр эрэгтэй халдварын улмаас нас барсан байна. Ингэснээр нийт нас баралтын тоо 27 болов.
Өнгөрсөн хоногт халдвар авсан 371 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Улмаар эдгэрсэн хүний тоо 9887 болж байна. Одоогоор коронавируст халдвартай 2667 хүн эмчлүүлж байгаагаас 19 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. Эмчлүүлж буй хүмүүсээс 1910 нь хөнгөн, 610 нь хүндэвтэр, 127 хүний биеийн байдал хүнд оноштой байна.