Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.8-8-д улс төрийн намын бүртгэл хөтлөх бүрэн эрхийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд олгосон. Үүний дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг баталлаа. Түүнчлэн “... хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяалал тогтоолгох” тухай өмгөөлөгч Н.Ариунболдын хүсэлтийг хэлэлцэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.7.4-т заасан үндэслэлд хамаарахгүй тул хүсэлтийг хангахаас татгалзах тогтоолыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас гаргав.