Манай улсад халдвар бүртгэгдсэнээс хойш 3091 хүүхэд коронавирусийн халдвар аваад байна гэж ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан мэдээллээ. Тэрбээр, "Залуус, хүүхдүүдэд халдварын шинж тэмдэг илрэхгүй өвдөх тохиолдлууд байдаг. Энэ нь халдвар тараах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тэгэхээр гадуур явахгүй байх, хөл хорио тогтоосон байхад алхаж явах боломжтой юм чинь гээд найзуудаараа уулзах зэргийг болих хэрэгтэй" гэв.