УОК-ын Шуурхай штабын хуралдаан өнөө өглөө /04.12-нд/ боллоо. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Захын дүүргүүдэд хөл хөдөлгөөн их байна. Иргэд автомашингүй ч явганаар нэлээн тархмал байна. Ийм байхад бидний хөл хорионы үр дүн гарахгүй байх магадлал өндөр байна" гэдгийг онцлон хэлэв.
Мөн Сайд С.Энхболд 248 мянган ахмадын вакцинжуулалтын төсөв Сангийн яамнаас хараахан орж ирээгүй байгаа ба ойрын хугацаанд шийдэгдэнэ гэлээ.
УОК-ын дарга С.Амарсайхан "Иргэдийг гэрийнхээ ойролцоо гарч болохыг зөвшөөрсөн. Гэхдээ бөөгнөрөл үүсгэж болохгүй. Тиймээс үүнд хяналт тавьж ажиллаарай" хэмээн УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзоригт санууллаа.