Коронавирусийн халдвар авсан гурван иргэн өчигдөр нас барлаа. Тодруулбал, Халдварын улмаас 42 настай эрэгтэй, 91 настай эмэгтэй нас барснаар, нийт нас баралт 22 боллоо. Харин хорт хавдартай 39 настай иргэн дөрөвдүгээр сарын 7-нд ковидоор өвчилсөн байсан. Тухайн иргэн хорт хавдрын өвчний улмаас нас барлаа. Ингэснээр бусад шалтгаант нас баралт 5 болов.