Хөл хорионы хугацаанд ямар учраас вакцинжуулалт зогсоох болсон талаар УОК-оос мэдээлэл өгч байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, Дөрөвдүгээр сарын 9-нд 300 мянга, 12-нд 300 мянган тун вакцин орж ирэх байсан ч вакцины тээвэрлэлт хойшилсон. Энэ нь биднээс шалтгаалаагүй. Дэлхий дахинд вакцины хомстол үүсээд байна. Манай улс вакцин үйлдвэрлэгч орон биш учраас вакцины тээвэрлэлт хойшилсон" гэдэг тайлбар мэдээлэл өгөв.
Мөн тавдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн насанд хүрсэн хүмүүсийг коронавирусийн эсрэг эхний тунгаар бүрэн дархлаажуултад хамруулна. Тавдугаар сарын 31-н гэхэд нийслэлийн хүн амыг хоёр дахь тунгаар бүрэн дархлаажуулна гэж төлөвлөсөн байна. Хөл хорио тогтоосон 15 хоногийн хугацаанд 120-160 цэгийг нэмж, хөл хорионы хугацаа дуусмагц өдөрт 60,000-аас дээш хүний вакцинд хамруулахаар бэлтгэж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.