Дархлаажуулалтын явцад хүн амын бөөгнөрөл үүсэх магадлалтай учир вакцинжуулалтыг түр зогсоосон хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Дархлаажуулалтын цэгт ирсэн игргэд багадаа 30-40 минут зарцуулах учир халдвар тархах эрсдэлтэй хэмээн үзэж хатуу хөл хорионы 15 хоногт вакцинжуулалт хийх ажлыг зогсоов. Өнгөрсөн 24 цагийн дотор Улаанбаатар хотод 3.697 хүн дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд ингэснээр вакцин хийлгэсэн 488.254 хүн боллоо.