Коронавирусийн халдварын улмаас нэг иргэн нас барсан талаар Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ. Ингээд нийт нас баралт 19 боллоо.
Сүүлийн 24 цагийн дотор 714 хүнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүтгэгдсэн халдварын тохиолдол 13494 болж байна.