Сүүлийн 24 цагийн дотор 714 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 630, орон нутагт 84 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт халдвар аваад батлагдсан хүний тоо 13493 болов.
Сүүлийн 24 цагт 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрийн тусгаарлалтад байгаа 40 орчим хүн эдгэрсэн сайн мэдээ байна. Ингээд нийт эдгэрсэн хүний тоо 8,522 боллоо.
- Хөнгөн 2,017
- Хүндэвтэр 435
- Хүнд 94
- Маш хүнд 14 хүн байна. Өнөөдрийн байдлаар 2,300 орчим иргэн гэрээр тусгаарлагдсан эмчлүүлж байгаа гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.