2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс хойш Монгол Улс "Ковид-19" цар тахлаас сэргийлэх вакциныг хүлээн авч дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэлсэн. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүрэг нийт 126,545 иргэнийг дархлаажуулаад байна.
Задалж үзвэл өдөрт 15 цэгт 364 алба хаагчид 8,000 иргэнийг дархлаажуулдаг.
Дархлаажуулалт хийж байгаа цэгүүдэд өдөр бүр олон тооны иргэд үйлчлүүлж, вакцинжуулалтад хамрагддаг бөгөөд энэ нь нэг талаараа дархлаажуулалтын цэгийг эрсдэлтэй бүс болгосон.
Тиймээс өнөөдөр Баянзүрх дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагаа явуулдаг 7 цэгт үүрэг гүйцэтгэж буй эмч эмнэлгийн ажилтнуудыг амрааж, тухайн цэгүүдэд ариутгал, халдваргүйтгэлийг хийхээр боллоо. Тухайлбал
АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы хамтарсан эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, 30, 92 ,133, 87-р сургуулиудад зөвхөн 3 дугаар сарын 12-ны өдөр Синофарм үйлдвэрийн вакциныг хийлгэсэн Баялаг ундраа худалдааны төвийн 300, Баянзүрх дүүргийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 1,000, Худалдаа үйлчилгээний салбарын 1,000 гаруй иргэнд дархлаажуулалтын 2 дахь тунг хийлгэнэ.
Мөн 88-р сургууль, 63-р цэцэрлэгт дархлаажуулалтын эхний тунг хийх ажил явагдана.
Үлдсэн дархлаажуулалтын цэгүүд болох 44,14,84,21,102-р сургууль Фэмили медикал эмнэлэгт байрласан цэгүүд ажиллахгүй бөгөөд тус цэгүүдэд ариутгал халдваргүйтгэл хийхээр төлөвлөлөө гэж Баянзүрх дүүргийн онцгой комиссоос мэдээллээ.