Вакцины хоёр дахь тунг хийлгэхдээ иргэд өмнө нь хийлгэсэн вакцинаа дахин хийлгэх нь зөв хэмээн албаныхан мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 15 360 иргэн вакцины эхний тун хийлгэсэн байна. Хоёр дахь тунг хийлгэх гэж байгаа иргэд өмнө нь вакцин хийлгэсэн газраа заавал очих албагүй, гэртэйгээ ойрхон цэгт очиж болох аж. Хоёр дахь тунг хийлгэсний дараа 18-27 хоногт бүрэн дархлаа тогттол халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиарай хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ онцоллоо. Ташрамд дурдахад, Астразинака хийлгэсэн бол 8-12 хоногийн дараа хоёр дахь тунг хийлгэх юм байна. Хоёр дахь тунг олон хоногийн дараа тусмаа дархлаа илүү сайн тогтоно гэж судлаачид тогтоосон гэнэ. Энэ сарын 9, 15-нд 600 000 тун вакцин оруулж ирэхээр төлөвлөж байгаа гэж албаныхан мэдээллээ.