Хөл хорио тогтоохгүй бол вакцинжуулалт үр дүнгүй болох эрсдэлтэй. Хэрэв вакцинжуулалт үр дүнгүй болж эхэлбэл манай эдийн засаг хамгийн хүнд байдалд орно. Иймд энэ удаагийн хөл хориог хамгийн зөв цагт нь тогтоож байна гэж үзэж байна хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон хэлэв.