Засгийн газрын ээлжит хуралдаан завсарлалаа. Уг хуралдаанаар нэн тэргүүнд коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Улмаар Эрүүл мэндийн яамнаас гаргасан ард иргэдээ дархлаажуулах хугацаанд бүх нийтийн хатуу хөл хорих саналыг гишүүдийн олонх нь дэмжжээ. Харин Ерөнхий сайд хөл хорих саналыг дэмжихгүйгээ илэрхийлж, "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө" -ний хэрэгжилтийг сайжруулах үүрэг өгсөн сурагтай. Гэхдээ УОК-ын хурлаар хөл хорио тогтоох, эсэх эцсийн шийдвэрийг гаргах юм байна.