Дархан-Уул аймагт эмчлэн тусгаарлах 2 байранд 4 багийн нийт 12 эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжийн баг буюу халдвартын тасгийн эрхлэгч Ц.Төмөртогоо, сувилагч М.Амгалан, үйлчлэгч Д.Энхнасан нар 30 хүнээ эмчлэн эдгэрүүллээ.
Эмчлэгдсэн иргэд гэрийн тусгаарлалт, өрхийн эмчийн хяналтанд гарч, харин багийхан тусгаарлах байр руу шилжлээ.
Эмчилгээний нэг баг 14 хоног эмчлэх байранд ажилласны дараа үргэлжлүүлэн 14 хоног тусгаарлагдаж бүтэн сарын дараа гэртээ харих боломжтой гэдгийг ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.