ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийг зөвшөөрч, түүний орны хүнийг томилжээ. Тодруулбал, ХӨСҮТ-ийн Дэд захирлаар өмнө нь тус эмнэлгийн Тандалт, судалгааны албаны даргаар ажиллаж байсан Ж.Байгалмаа томилогдсон байна. ХӨСҮТ-ийн Дэд захирлаар ажиллаж байсан Э.Тэмүүлэнгийн хувьд тус албанд хоёр сарын хугацаанд ажилласан.