Коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн 732 хүнээс халдвар илэрчээ. Тодруулбал, нийт вакцин хийлгэсэн хүмүүсийн 0,23 хувьд нь ийнхүү коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа. Вакцины хоёр дахь тунг хийлгэсний 14 хоногийн дараа дархлаа тогтоно гэдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлж буй. Өөрөөр хэлбэл, эхний тунгаа хийлгэсэн хүмүүст бүрэн дархлаа тогтохгүй учир хоёр дахь тунгаа хийлгэх хүртэлх хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлах шаардлагатай.