Өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Сүүлийн дөрвөн өдөрт дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Биеийн байдал маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт ихэснэ гэдгийг Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээллээ.
Мөн сүүлийн 24 цагт 79 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 6,010 боллоо. Коронавирусийн халдвар авсан 2,480 хүн эмчлүүлж байна. Эдгээр халдвар авсан хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
- Хөнгөн 2,130
- Хүндэвтэр 279
- Хүнд 60
- Маш хүнд 11 хүн байна.