Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон ОБЕГ, ХӨСҮТ-ийн удирдлагууд өнөөдөр хуралджээ.
Хуралдаанаар коронавирусний вакцинд хорих анги, саатуулах байр болон асрамжийн газарт байгаа иргэдийг нэн даруй хамруулахыг үүрэг холбогдох албанынханд болгосон байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, орон гэргүй иргэдийг 2-3 хоногт багтаан вакцинд хамруулах, аймгууд руу вакцины хүргэлт, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгчээ.
Ташрамд дурдахад, Монгол Улс энэ оны хоёрдугаар сарын 23-наас хойш 376 373 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.